НҮБ дэлхий дахинд маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа ба энэ байгууллагагүйгээр эмх замбараагүй байдал улам ихсэх байсан. ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров телевизээр үг хэлэхдээ ингэж мэдэгдсэн байна. “Хэрвээ НҮБ байгаагүй бол дэлхий дахин эмх замбараагүй, урьдчилан таахын аргагүй байх байсан гэж” дипломатч хэлсэн байна. Тус байгууллагын механизм нь хосгүй бөгөөд түүний тусламжтайгаар бүх улс орнууд дуртай цагтаа ямарч асуудлыг тавих боломжтой юм гэж ГХЯ-ны тэргүүн онцлон тэмдэглэсэн байна.