10-р сарын 26-28-ны хооронд болох Ид аль-Адха баярын үеэр Сири улсад эвлэрэл тогтоох тухай НҮБ, АОЛ-ийг тусгай төлөөлөгч Лахдар Брахимигийн уриалгыг НҮБ-ын АЗ дэмжлээ. ОУ-ын санал болгосон мэдэгдлийг зөвлөлийн хуралдааны дүнгээр баталсан байна. АЗ-ийн бүх гишүүд “цаг үеэ олсон, маш чухал энэ санаачлагыг” угтан тосож хүлээн авсан ба Сири улсын төр засаг болон сөрөг хүчнийхний хүчирхийллий нь зогсоолгохын тулд нөлөөгөө ашиглахыг бүх улсуудад уриаллаа. Түр хугацааны эвлэрэл нь “байлдааны ажиллагаагаа бүрмөсөн зогсоох болон улс төрийн үйл явцыг эхлүүлэхэд” тус дөхөм үзүүлнэ гэдэгт найдаж байна гэж АЗ-ийн дарга Герт Розенталь хэлсэн байна. НҮБ-ын АЗ мэдэгдлийг хүлээн авч баталсан явдалд ОУ сэтгэл ханамжтай байна гэж НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчдийн тэргүүн Виталий Чуркин тэмдэглэсэн байна. Ид аль-Адха баярын үеэр байлдааны ажиллагаагаа зогсоож чадсан Сири улсын засгийн газар болон сөрөг хүчинд бүс нутгийн болон олон улсын хүчин нөлөө үзүүлж чадна гэдэгт ОУ найдаж байна гэж тэр хэлсэн байна. Сөрөг хүчний бүлэглэлүүдэд нөлөө үзүүлж байгаа, тусгай төлөөлөгчийн саналыг эсэргүүцэж байгаа тэр хүчин тэдэнд даралт шахалт үзүүлж явуулж байгаа бодлогынхоо чиглэлийг өөрчлөх, хүчирхийллийн цагирагыг сэтлэх цаг нь болсон гэдгийг ойлгуулах шаардлагатай байна гэж Чуркин мэдэгдсэн байна.Мягмар гаригт мэдэгдлийг батласан АЗ байлдааны ажиллагаа түр зогссоныг ашиглан сирийн ард түмэнд хүмүүнлэгийн тусламж яаралтай үзүүлхийг уриалсан байна.