Рейтинг тодорхойлодог Fitch Standard, Poor’s болон Moody’s - 3 том агентлаг онцгой эрхээ удахгүй алдаж мэднэ. Хятадын рейтингийн «Dagong Global Credit Rating» хэмээх агентлаг оросын - «Рус-рейтинг», америкийн - «Egan Jones Ratings» хэмээх агентлагуудтай хамтран ажиллах зарлав. Түншүүд рейтинг тодорхойлох, бие даасан алба байгуулж, түүнийгээ « Universal Credit Rating Group» гэж нэрлэхээр шийдэж байна.

Хятадын агентлаг олон улсын рейтинг тодорхойлодог одоогийн системын үнэлэлт үндэслэлгүйг тэмдэглээд, шинэ агентлаг рейтинг алагчилалгүй тодорхойлож, ямар нэгэн улсын буюу компанийн ашиг сонирхолыг харгалзахгүй» гэж зарлаад зорилгоо нарийн тодорхойлосныг Глобалчилалын хүрээлэнгийн захирал Михаил Делягин тэмдэглээд: «Шинэ агентлаг зорилгоо тов тодорхой илэрхийлэв. Америкийн дээрхи том 3 агентлаг санхүүгийн хямралыг гунзгийруулэхийг оролддог юм шиг» гэж заримдаа санагдаг юм. Эдгээр агентлагууд нь ямар ч үндэслэлгүйгээр зарим улс, компанийн рейтинг бууруулснаас болж тэдгээрийн зээл олгох чадвар багасч байсандг олон улс, компаниуд дургүйцэж байсан юм. Харин дэлхий дээр рейтинг тодорхойлодог энэ 3 агентлагаас өөр агентлагууд байгаагүй юм. Иймээс эрүүл саруул ухаантай, ойлгомжтой, бодит рейтинг гаргадаг агентлаг байгуулах санаа төрсөн байх гэж» тайлбарлав.

Хятадын - Dagong, америкийн - Egan Jones Ratings агентлагуудыг «тайван байдлыг алдагдуулагч» гэж үздэг нь сонирхолтой, хятадын агентлаг АНУ, Их Британи, Франц улсуудын рейтингийг зоригтойгоор доошлуулж, тухайлбал, «гадаад өр ширээ төлөх АНУ-ын чадварыг эргэлзээтэй» гэж үзэж, тус улсыг дэлхийн рейтингийн бүртгэлийн 13-р байрт оруулсан байна. Хятадын агентлаг үнэлсэн 50 рейтингаас 27 нь дэлхийн 3 том агентлаг үнээлснээс ялгатай, ялангуяа, хятадын агентлагаас Энэтхэг, Индонезии. Бразили улсуудад өгсөн рейтинг америкийн том 3 агенлагын рейтингаас нилээд дээгүүр байна.

Fitch, Standard Poor’s болон Мoodу’s агентлагуудад итгэх итгэл дэлхийн санхүүгийн хямралаас дампуурлаа. Эдгээр агентлаг барьцааны зээлтэй холбоотой америкийн банкуудыг өндөр үнээлсний дараа 2008 оны намар тэдгээр нь дампуурч, дээрхи агентлагуудын рейтинг ямар ч үндэслэлгүй гэдгийг харуулсан юм. Дэлхийн санхүүгийн хямралын үед АНУ-ын орон сууцны зах зээл дампуурч, хожим нь америкийн эдийн засаг, дэлхийн санхүүгийн зах зээл бас хямралд орсон юм.

Америкийн «Egan Jones Ratings» агентлаг хятадын Dagong агентлагын хамтрагч бөгөөд АНУ-ын үнэт цаас, биржуудын комиссиас бүртгэгдсэн, рейтингийн 7 байгууллагын тоонд орсон боловч бие даасан байр суурь баримталж, улигт WorldCom болон Enron хоёр компанийн зээл олгох рейтингийн тухайн цагт бусдаас түрүүлж доошлуулж байсан юм. Америкийн холбооны нөөцийн байгууллага 40 тэрбум цаасан долларыг сар бүр нэмж гаргах аргаар үнэт цаасуудыг 3 дахь удаагаа худалдаж авах тухай шийдвэр ноднин гаргасны дараа тус агентлаг америкийн рейтингийн бусад агентлагуудаас түрүүлж, АНУ-ын зээл олгох рейтингийг хятадын агентлагтай нэгэн зэрэг доошлуулсан юм.

Хятадын агентлаг америкийн энэ агентлагтай хамтранажиллах нь шинэ агентлагын хувьд ач тустай гэж Михаил Делягин мэдэгдээд: «Америкийн агентлаг нэгдэлийн зохих соелыг хангаж, түүний ажилтнууд шинэ агентлагын эзэд биш мэргэжилтнүүд болно. Тэд шилдэг мэргэжилтнүүд гэдэгт хэн ч эргэлзэхгүй гэж» тэр тэмдэглэв.

Улсууд, компаниуд, банкуудад алагчилалгүй рейтинг олгох нь шинэ хөгжиж байгаа орнуудын гол шаардлага юм. Дэлхий том 3 агентлагын рейтинг улс төрийн учир шалтаантай тэдгээрийг Вашингтоны «алс холын их буу» гэж нэрлэдэг юм. АНУ зах зээлээр өрсөлдөгчийнхөө байр суурийг сулруулахын тулд эдгээр агентлагуудыг байна ашиглаж ирсэн. Хятад-орос-америкийн шинэ агентлагыг бие даан ажиллаж, алагчилалгүй рейтинг олгохоо зарлав. Иймээс америкийн рейтингийн 3 том агентлаг энэ чиглэлд туланд дайны бэлтгэх шаардлагатай болж байна.