Олон улсын эвслийн хүчнийг Афганистанаас хэрхэн гаргах гэж байна вэ? ОДХ радиогийн сурвалжлагчийн энэ болон бусад асуултанд ЕАБХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Заньер ийнхүү хариулсан байна.

ЕАБХАБ бол цэргийн бус иргэний байгууллага юм гэж Заньер онцлон тэмдэглэлээ. 2014 онд цэргээ гаргасны дараа Афганистан улс эдийн засаг болон нийгмээ хөгжүүлэх боломжтой болно. Энэ нь бүх бүс нутгийн тогтвортой байдлын хүчин зүйл болж болох юм. Хэрвээ ийм үйл явдал болохгүй бол тогтворгүй байдалтай тэмцэхэд нь бид тус улсад туслах болно. Тус бүс нутгийн аюулгүй байдлыг сайжруулахад чиглэгдсэн хэд хэдэн төсөл, хөтөлбөрийг бид Төв Азид хэрэгжүүлж байна.

Эдгээр асуудлуудыг бид ХАБГБ, ШХАБ болон бусад улс, байгууллагуудтай хэлэлцэж байна гэж ЕАБХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэллээ. Яаж ч бодсон Төв Ази гэдэг бол замын уулзвар юм. Афганистанаас 2014 онд олон улсын хүчний эвслийн цэргийг гаргасны дараа энэ хөгжил ямар байхыг олон улс харж байна. Аюулгүй байдлын асуудалд тус бүс нутгийн улс бүр өөрийнхөөрөө хандаж байна. Жишээ нь, Узбекстан улс гадаад бодлогодоо хоёр талын хэрэгсэлийг ашиглахыг бодож байна.

Казахстан улс ХАБГБ-д том үүрэг гүйцэтгэж байна. Асуудлыг шийдэх өөрийн гэсэн хэрэгсэлээ зарим байгууллагууд санал болгож байна. Орос, Хятад улсууд энэ чиглэлд өөрийн гэсэн хандлагатай байгаа. Энэхүү тогтворжуулах процесс байнга явагдаж, тасрахгүй байх нь бидний зорилго юм гэж тэр хэллээ

Армен, Белорусс, Казахстан, Киргиз, Тажикстан, Орос улсууд багтдаг ХАБГБ, НАТО-гийн хмтын ажиллагааны асуудлыг Ламберто Заньер бас хөндлөө. ХАБГБ-ын өмнөө тавьж байгаа нэг зорилго бол афганы мансууруулах бодисны сувгийг хаах болон алан хядах ажиллагааны аюул заналтай тэмцэх явдал юм. Афганитсанд байгаа НАТО-гийн хүчин ч ийм зорилготой юм. ХАБГБ хамтран ажиллах саналыг НАТО-д тавьсан боловч өнөөг хүртэл эвслээс хариу өгөөгүй байна. НАТО-гийн энэ байр суурийг алдаатай байна гэж Ламберто Заньер үзэж байна. ХАБГБ-тай идэвхитэй харилцаа холбоо тогтоох нь тус бүс нутагт тогтвортой байдлыг бий болгоход тус болно гэж ЕАБХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга үзэж байна.