Ураны орд газрыг эзэмших болон АЦС барих тухай зүйл ангийг 2013 оны улсын төсөвт оруулахгүй байхаар монголын депутатууд шийдсэн байна. Энэ нь атомын салбарт хамтран ажиллах тухай Орос, Монгол улсуудын хэлэлцээрийг булшилж мэднэ гэж ОУ-ын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн орлогч захирал Сергей Лузянин үзэж байна.

Ураны орд газрыг эзэмших тухай төслийг урьдах засгийн газар УИХ-д санал болгосон юм. Урьдах засгийн газраас санал болгосон ураны тухай хөтөлбөр нь сайн бодож боловсруулаагүй, Монгол улсын хууль тогтоомжийг зөрчиж байна гэж их хурлын гишүүд үзсэн байна. Ураны орд газрыг эзэмших тухай хөтөлбөрийн нөхцөл байдлыг Оюу толгойн алт, зэсийн орд газрын хөрөнгө оруулалтын төсөлтэй адилтгаж үзсэн байна. Оюу толгойн орд газрыг Монгол улсын засгийн газар британийн Рио Тинто Мининг, австралийн Айванхоу Минес компаниудтай хамтран эзэмшиж байгаа юм.

Энэ хэлэлцээрийг бэлтгэхдээ эрдэмтэн мэргэдийн саналыг тооцоогүй, олон нийтийн өргөн санал шүүмжлэл явуулаагүй гэж депутатууд үзэж байгаа юм байна. Оюу толгойг эзэмших төсөл дэх өөрийн хувиа засгийн газар нэмэгдүүлэх бодолтой байна гэсэн дохио ирж байна. Хэрвээ ийм байдалд хүрвэл гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан тогтвортой нөхцлийн тухай асуудал босож ирнэ. Жилийн өмнө Монгол улсын засгийн газар, британи, австралийн компаниудтай гэрээний нөхцлийг өөрчлөхгүй гэж тохиролцсон юм.

Ураны төслийг бас л нэг иймэрхүү хувь заяа хүлээж байгаа бололтой. Уран олборлох болон боловсруулах орос, монголын хамтарсан үйлдвэрийн тухай ярьж байна. Ураныг хамтран эзэмших, боловсруулах тухай гэрээнд Монгол улстай гарын үсэг зурсан анхны орон бол ОУ юм гэж ОУ-ын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн орлогч захирал Сергей Лузянин ярьж байна.

Энэ хэлэлцээрт зөвхөн энэ эрчим хүч агуулагчийг олборлох биш Монгол улсад АЦС барих төлвийн тухай заасан байгаа юм. Атомын салбарт хорших ажиллагааг хөгжүүлэх нь том үсрэлт болох байсан ба олон шинжээчид орос, монголын хамтын ажиллагааны зарчмын шинэ чиглэл боллоо гэж үзэж байсан юм. Харин энэ зун Монгол улсад сонгууль болж шинэ эвслийн засгийн газар эмхлэн байгуулагдсан юм. Ерөнхийлөгч Элбэгдорж болон парламент даруухан байр суурь баримтлаж эхэлсэн юм. Байдлаас хархад депутатууд эсэргүүцсэн, парламент төсвийг багасгахаар шийдсэн, тэр дундаа ураны нөөцийг тогтоох хайгуул хийх төсвийн хэсгийг хассан байна гэж тэр ярилаа.

Энэ шийдвэр нь тус улсын эдийн засагт гадаадын уулын олборлох компаниудын гүйцэтгэх үүргийн талаар монголын нийгэмд үүссэн хурц мэтгэлцээнийг харуулж байна гэж профессор Сергей Лузянин үзэж байна. Үүнээс гадна экологийн асуудал энд сөхөгдсөн байж болох юм. Ураны орд газрууд нь маш муу эко системтэй газар байдаг ба ураныг олборлож эхэлснээр газрын нөөцөд ихээхэн хохирол учруулж, хөрсний усны түвшин багсаж, хөрс элэгдэлд орно. Гэхдээ энэ нь ураны хөтөлбөрөөс бүрмөсөн татгалзаж байгаа бус монголын улс төрчид тоглоомын шинэ дүрэм боловруулах тайм-аут авч байгаа бололтой гэж шинжээч үзэж байна.

Хамгийн гол нь энэ тоглоомын дүрэм нь цаг хугацааны дараа өөрчлөгдөхгүй л байгаасай! Монгол улсын энэ баялагын нөөцийг дэлхийн томоохон бүх атомын компаниуд сонирхож байгаа нь мэдээжийн хэрэг, энэ баялагыг өөртөө ашигтайгаар татах боломжийг алдаж болохгүй. Монгол улс одоо болон ойрын ирээдүйд ураны түүхий эдийг бие даан боловсруулж, дэд бүтэцийг байгуулах нь юу л бол, зөвхөн олон улсын хоршоололд л найдах ёстой.