ОХУ-ын консулын хэлтсийн ажилтнуудыг Анкарад албадан буулгасан онгоцонд орохыг хэн хориглосон вэ? Орос улс Түрк улсаас энэ асуултанд хариу нэхэж байна. Мөн энэ онгоцонд зэвсэг байгаагүй гэдгийг олон нийтэд зарлахыг бас шаардаж байна. Энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ

ОУ-ын 17 иргэн суусан онгоцыг албадан буулгасан тухай тус онгоц Дамаскт буусны дараа л оросын төр засаг мэдсэн юм. Тэр тусмаа нөхцөл байдал түркийн тал мэдээлж байснаас тэс ондоо байсан гэж Сергей Лавров “Российская газета” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. ОУ Түрк улсаас бүхнийг ил тод болгохыг шаардана гэж сайд хэлсэн байна.

Энэ байдал нь хоёр улсын харилцааг илтгэж байна гэж улс төр судлаач Станислав Тарасов ОДХ радиод ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Түркийн сонинуудад мэдээлснээр энэ онгоцонд зэвсэг байгаа гэж америкчууд мэдээлсэн байна. Хэрвээ түркүүд америкчуудад 100% итгээгүй басан бол ийм алхам хийхгүй байсан. Харин тус онгоцонд зэвсэг байгааагүй юм. Тэнд радио локацийн станцид зориулсан цахилгаан техникийн тоног төхөөрөмж л байжээ. Энэ бол олон улсын конвенцид зөвшөөрөгдсөн хууль ёсны бараа юм.

Сирийн чиглэлд түрк, америкийн холбоог бэхжүүлэх нэрийн дор америкчууд үүнийг хийсэн бололтой. Гэхдээ орос, түркийн улс төрийн зөвлөлдөөний механизм ажиллаж байгаа шүү дээ. Ийм мэдээлэл авсан түркүүд хэрвээ орос, түркийн харилцааг үнэлэж байсан бол Москватай шууд зөвлөлдөх ёстой байссан юм. Ингэсэн тохиолдолд тэр үйл явдал болохгүй байсан юм.

Орос, Түрк улсууд нилээд ойрын хөрш улсууд бид сайн харилцааттай, бүр стратегийн шинж чанартай харилцаатай гэж энэ болсон үйл явдалтай холбогдуулан Сергей Лавров мэдэгдсэн байна. Иймэрхүү үйл явдал хоёр улсын харилцааг бүү бүрхэгдүүлээсэй гэж Москва хүсэж байна. Иран улсын эргэн тойрны асуудлыг сайд хөндөхдөө, цөмийн хөтөлбөрөө цэргийн шинж чанартай болгох гэсэн ямарч шийдвэрийг Иран улс гаргасан тухай нэг ч баримт байхгүй гэж мэдэгдсэн байна. Ираны бүх цөмийн хөтөлбөрийг МАГАТЭ хатуу хянаж байгаа.

Барууныхан Иран улсад үзүүлэх даралт шахалтаа үргэлжлүүлсээр байгаа нөхцөлд Москвагийн баталгаажуулж байгаа энэ байр сууурь асуудлыг дипломат аргаар шийдвэрлэхэд чухал юм гэж Стратегийн судалгаа, үнэлгээний хүрээлэнгийн шинжээч Сергей Демиденко үзэж байна: «Орос улс өөрийн байр сууриа хангалттай хамгаалж байна. Иран улс цөмийн зэвсэг бүтээсэн гэдгийг баталсан бодит баталгаа байгаагүй цагт тус улсын эсрэг хориг арга хэмжээ авах ямарч арга байхгүй. Энэ нь олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэг болно. Хамгийн гол нь бид өөрийн байр сууринаасаа хэзээч татгалзаж байгаагүй, татгалзах ч үгүй» гэж тэр ярилаа.

Хэрвээ Иран улсад “нүдэээ сохолуулж”, “чихээ бөглүүлье” гэж бодож байгаа л бол Иран улсыг бөмбөгдөх хэрэгтэй гэж Лавров тэмдэглэсэн байна. Мөн Тегеран олон улсын хамтын нийгэмлэгтэй холбоогоо таслаж, МАГАТЭ-гийн шалгагчдыг хөөж гаргаасай гэж хүсэж байгаа бол бас бөмбөгд. Дараа нь бид Ираны цөмийн объектуудад юу болж байгааг зөвхөн таах л хэрэгтэй болно доо гэж тэр үзэж байна. Иран улсад ямарч цэргийн ажиллагаа явуулж болохгүй гэдгийг Ливийн туршлага харуулсан гэж Сергей Лавров тэмдэглэсэн байна. Ливийн хувилбараар НҮБ-ын АЗ-ийн нэг ч тогтоолыг гаргуулахгүй байхын төлөө ОУ тэмцэх болно.