Иордан улсын аюулгүй байдлын албаны ажилтнууд сүүлийн хоёр өдөр тагнуул хийсэн гэж сэжиглэн 7 сири хүнийг баривчилсан гэж өнөөдөр нийтлэгдсэн энэ хаант улсын тусгай албаны мэдэгдэлд өгүүлжээ. Баривчлагдсан хүмүүсээс хиймэл дагуулд шууд холбогдсон 35 төхөөрөмж, 3 компьютр, дуран зэргийг хурааж авсан гэж мэдэгдэлд заасан байна. Нэг сири хүнийг Амман хотоос хойд зүгт байдаг Ирбид хотоос, бусдыг нь нийслэл хотоос тус тус баривчилсан байна. Аюулгүй байдлын ажилтнууд өнөөдөр сэжигтнүүдийг байцаасан байна. Сири улсад 2011 оны 3-р сард засгийн газрын эсрэг хөдлөгөөн эхэлснээс хойш анх удаагаа Иорданы төр засаг тагнуул хийсэн гэж сэжиглэн сиричүүдийг баривчилсан байна.