“Арабын хаврын” дүнд ОУ Ойрхи Дорнодыг алдсан гэсэн гүтгэлэгийг ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров няцаалаа. Тус бүс нутгийн гол гол орнуудтай ОУ урьдахаасаа ч илүү идэвхитэй хамтран ажиллаж байгаа ба зарим улсуудтай бүр ч идэвхитэй ажиллаж байна гэж тэрээр “Российская газета” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. “Буурь суурьтай улс орнууд ОУ-ыг тогтвортой, төлөв улс гэж үзэж байгаа” гэж тэр хэлсэн юм. Арабын бүх улсууд болон сирийн сөрөг хүчний ихэнх хэсэг нь тус бүс нутагт ОУ оролцоогоо хадгалахыг хүсэж байгаа гэж Лавров онцлон тэмдэглэсэн байна. “Ойрхи Дорнодод геополитикийн тэнцвэртэй байдлыг хангаж байгаа чухал хүчин зүйл, хамгийн найдвартай түнш гэж ОУ-ыг урьдын адил үзсээр байна гэж” сайд хэлсэн байна.