Дяоюйдао арлын талаар Япон улстай хэлэлцээр хийж байгаа гэдгээ Хятад улсаас ОХУ-д суугаа элчин сайд Ли Хуэй хүлээн зөвшөөрлөө. Тэрээр “Интерфакс”агентлагт ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдсэн байна. Одоо хятад, японы харилцаанд “дипломат харилцаа тогтоосноос хойшх бүх хугацааанд байгаагүй тийм нөхцөл байдал үүсээд байна гэж” дипломатч тэмдэглэсэн байна. Энэ нөхцөл байдлаас гарахын тулд Япон улс бодит байдлыг зөв үнэлэж, маргааны нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, алдаагаа засаж, хэлэлцээрийн замаар маргааныг шийдэх замд эргэн орох хэрэгтэй байна гэж Ли Хуэй үзэж байна. Маргаантай байгаа Сенкаку арлын талаар Хятад улстай нууц хэлэлцээр хийж байгаа тухай Япон улсын сайд нарын танхимын төлөөлөгч урьд нь мэдээлж байсан юм. Сенкаку 5 арлын 3-ыг нь Японы засгийн газар 9-р сард “япон хувь хүнээс”худалдаж авсны дараа Хятад, Япон улсуудын харилцаа хурцадсан юм.