Мансууруулах бодисын гэмт хэрэг үйлдсэнтэй нь холбогдуулан 10 хүнийг 10-р сарын 22-нд цаазалсан явдалд сэтгэл зовинож байгаагаа ЕХ-ны гадаад хэрэг хариуцсан дээд төлөөлөгч Кэтрин Эштон илэрхийлсэн байна. Энэ дипломатч зохих мэдэгдлийг өчигдөр Брюссельд хийсэн байна. Ихэнх цаазын ялыг жирийн бус шүүх ажиллагааны явцад давж заалдах эрхгүйгээр гүйцэтгэсэн байна гэж Эштон хэлсэн байна. Эдгээр ялыг олон улсын стандартын дагуу заавал цаазлах албагүй гэмт хэргийн төлөө оногдуулсан байна. Он гарснаас хойш 300 дахь удаагаа болоод байгаа цаазын ялаа зогсоохыг европын дипломат албаны тэргүүн Иран улсад уриалсан байна. Ер нь цаазын ялыг бүрмөсөн зогсоох шаарлагатай гэж тэрээр нэмж хэлсэн байна.