Орос, энэтхэгийн “Кудамкулан” АЦС-ийн 1-р блокыг бүрэн ашиглалтанд оруулах болон 2-р блокыг барьж дуусгах ажлуудтай зэрэгцүүлэн ОУ-ын оролцоотой барих шинэ АЦС-д зориулсан талбайг Энэтхэг улс эрж байна. Энэтхэг улсын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Сайед Акбаруддин өнөөдөр энэ тухай мэдэгдлээ. Баруун Бенгалын зүүн мужид хамтран “Харипур” АЦС барих зорилгоосоо талууд татгалзсан гэж тэр хэлсэн байна. Тус улсад 14-16 цөмийн эрчим хүчний блок барих тухай заасан замын картын дагуу атомын эрчим хүчний салбарт ОУ-тай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Энэтхэг улс нэг бус удаа илэрхийлж байсан юм. Өнөөдөрийн байдлаар талууд “Кудамкулан” АЦС-ийн 3, 4-р блокыг байгуулах тухай баримт бичгийг зөвшилцөх ажлаа үргэлжлүүлж байна. “Кудамкулан” АЦС-ийг оросын “Атомстроиэкспорт” компанийн тусалмжтайгаар барьж байгуулж байгаа юм. Харилцан хүлээх үүрэг болон хамтын ажиллагааны үндсэн зарчмуудын тухай меморандум болон “Кудамкулан” АЦС-ийг барих тухай ерөнхий хэлэлцээрт 2001 оны 11-р сард гарын үсэг зурсны дараа энэ станцийг барих ажил эхэлсэн юм. Энэтхэгийн мэргэжилтнүүдийг сургаж, бэлтгэх, төслийг техникийн талын дэмжлэгээр хангах, тоног төхөөрөмж болон материалыг нийлүүлэх зэрэг үүрийг оросын тал хүлээсэн юм.