ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины ирэх долоо хоногт Энэтхэг улсад хийх ёстой байсан айлчлалыг 12-р сарын 24 хүртэл хойшлууллаа гэж “Коммерсант” сонинд өнөөдөр мэдээлсэн байна. Айлчлалыг гэнэт хойшлуулсан тухай Энэтхэг улсын ГХЯ хамгийн түрүүнд мэдээлсэн гэж сонинд тэмдэглэсэн байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ мэдээлэлийг баталсан ба “айлчлалыг бүрэн утга агууллагатай болгохын тулд хойшлуулсан хугацааг хүртэл хоёр талын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг бүрэн боловсруулсан байх ёстой гэж” тайлбарласан байна. Талуудын мэдэгдлийг “дээд хэмжээний уулзалтын зөшилцсөн хугацааг гэнэт өөрчилсөн” гэж Энэтхэгийн ОНХМХ-үүд болон шинжээчид үзэж байна. 10-р сарын дундуур Делид айлчлаад ирсэн ОХУ-ын засгийн газрын дэд ерөнхий сайд Дмитрий Рогозин дээд хэмжээний уулзалтын болзошгүй хугацааг 11-р сарын 1 гэж мэдээлсэн гэдэгт сонин анхаарал хандуулсан байна. Гэхдээ болох гэж буй дээд хэмжээний уулзалтын товын тухай дипломатчид үүнээс өмнө ярьж байсан гэж “Коммерсант” сонин мэдээлсэн байна.