Ливийн Бани-Валид хотод болсон сөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулах оросын төсөл, мэдэгдлийг НҮБ-ын АЗ дээр АНУ хясан боогдууллаа. Энэ баримт бичигт сөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулахыг ливийн төр засагт нь уриалсан байсан юм. НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин америкийн төлөөлөгчдийн энэ алхамыг ойлгомжгүй гэж нэрлээд, ливийн Бенгази хот дахь АНУ-ын консулын газар руу 9-р сард дайрсны улмаас 4 дипломатч алагдсан ба Ливи улсад АНУ-аас сууж байсан элчин сайдын амийг хороосныг санууллаа. Ийм учраас “энэ улсын улс төрийн асуудлыг шийдэхдээ хүчирхийлэлд хүргэхгүй байхыг уриалсан баримт бичигт хориг тавина гэдэг үнэхээр ойлгомжгүй асуудал юм” гэж тэр ярьсан байна. “Америкийн төлөөлөгчдийн байр суурийг жирийн хэллэгээр тайлбарлахад хэцүү тийм нөхцөл байдал үүсээд байгаа юм гэж” Чуркин мэдэгдсэн байна.