ОХУ-ын БХЯ-ны эрүүлжүүлэх болон амралт сувилалын томоохон төвийг Вьетнам улсын Камрань хотод ОУ байгуулна. ЗХ-ний ЖШ-ын дарга, армийн генерал Николай Макаров өөрийн ажил хэрэг нэгт Вьетнам улсын хурандаа генерал До Ба Титэй хэлэлцээр хийснийхээ дараа сэтгүүлчидэд ингэж мэдэгдлээ. Энэ төвийг вьетнамын талтай хамтран ашиглах болно гэж ОХУ-ын ЖШ-ын дарга онцлон тэмдэглэсэн байна. Камраньд цэргийн бааз байгуулах асуудлыг хэлэлцээрийн үед яриагүй гэж Николай Макаров хэлсэн байна. ЖШ-уудын дарга нар АНД-н бүс нутгийн цэрэг, улс төрийн байдлыг авч хэлэлцсэн байна. Вьетнамын цэргийхнийг ОУ-д сургах асуудлыг оросын тал вьетнамын төлөөлөгчидтэй хэлэлцсэн байна. Вьетнамын талын хүсэлтээр бэлтгэж байгаа боловсон хүчний тоог нэмэгдүүлж болно гэж Николай Макаров тэмдэглэжээ.