БНХАУ-ын Dagong рейтингийн агентлаг ОХУ, АНУ-ын түншүүдтэйгээ хамтран S&P, Moody s, Fitch гэсэн “том гурвалтай” өрсөлдөх чадвартай өөрийн бие даасан рейтингийн агентлаг байгуулахаар төлөвлөж байна. Энэ тухай channelnewsasia.com портал мэдээлсэн байна. Dagong компани оросын “Русрейтинг”, америкийн Egan Jones компаниудтай хамтарч Юниверсал Кредит Рэтинг Груп \Universal Credit Rating Group\ нэртэй хамтарсан компани байгуулах бодолтой байна. Dagong компани өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж шинэ компанийн байгуулах нарийн ширийн зүйлийг мэдээлнэ гэж үзэж байна. Энэ компани рейтингийн үнэлгээнд бүрэн бие даасан үйлчилгээ үзүүлэх нь түүний онцлог юм. Шинэ агентлаг нь рейтингийн урьдчилсан үнэлгээг авахгүй, ямар нэгэн улс, бүлэг компанийн эрх ашгийг дагахгүй гэж тус протал дээр бичсэн байна. Dagong компанийн захиралуудын зөвлөлийн тэргүүн Гуань Зяньчжунийн үзэж байгаагаар Юниверсал Кредит Рэтинг Груп агентлаг нь бүрэн бие даасан компани байх юм.