Цөмийн хөтөлбөрөө цэргийн шинж чанартай болгох гэсэн ямарч шийдвэрийг Иран улс гаргасан тухай нэг ч баримт байхгүй гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров “Российская газета” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Иран улсын бүх цөмийн хөтөлбөр МАГАТЭ-гийн хатуу хяналт дор явагдаж байгаа гэж тэр хэлсэн байна. Хэрвээ Иран улсад үзүүлэх дарамт шахалтаа үргэлжлүүлж тэр тусмаа хэн нэг нь тус улсыг бөмбөгдөхөөр шийдвэл иран олон улсын хамтын нийгэмлэгтэй харилцаагаа таслаж, МАГАТЭ-гийн шалгагчдыг улс орноосоо хөөж гаргана. “Тэгвэл ираны цөмийн объектуудад юу болж байгааг зөвхөн таамаглах л үлдэх байх гэж” Лавров хэлсэн байна. Тухайн үедээ Ливи улсын талаар гаргаж баталсан шиг тийм тогтоолыг НҮБ-ын АЗ Иран улсын талаар гаргах бүх оролдлогыг ОУ эсэргүүцэх болно гэж Лавров хэлээд, тэр тогтоол л дайны үүд хаалгыг нээсэн гэж сануулсан байна.