Оросын ба энэтхэгийн зохион бүтээгчид 7М хурдацтай шинэ хэт авианы «БраМос» пуужин зохион бүтээж байна. Өнөөдөр орос-энэтхэгийн «БраМос Аэроспейс» компанийн удирдагч Сиватхану Пиллей Буржед Тэнгисийн цэргийн хүчний «Евронаваль-2012» үзэсгэлэн дээр энэ тухай «Интерфакс» агентлагад мэдээллээ. Түүний хэлснээр пуужин 5М-ээс 7М хүртэл хурдацтай.Буудлагын систем нь бараг өөрчлөгдөхгүй явдал шинэ цогцолбор дээр хийх ажлыг хямдруулна. «Шинэ систем хэт авианы пуужингийн хөтөлбөрийн хөгжлийн зүй ёсны үргэжлэл болж, зах зээлд тэргүүлэх боломж хамтын компанид олгох юм. Ийм пуужинтай этгээдийн дайсан үгүй болно» гэж Пиллей мэдэгджээ.