Японы талаас эсэргүүцсэн боловч Өмнөд Солонгосын парламентын 15 депутат өнөөдөр Такэсима (Токто) маргаан үүсгэсэн арлууд дээр буув. Тэднийг Пусан боомтоос нисдэг тэргээр тийшээ тээвэрлэсэн тухай Киодо агентлаг мэдээллээ. Урьд өмнө парламентын гишүүд 2005,2008 онд эдгээр аралд очсон билээ. Японы засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Осаму Фузимура депутатууд буусан явдлыг «маш таагүй тохиолдол» гэжээ. Өмнөд Солонгосын мэдэлд байгаа Такэсима (Токто) арлууд Японы тэнгисийн баруун хэсэгт оршдог. Дэлхийн 2-р дайн дусснаас хойш Япон эдгээр аралд өнгөлзөж байна.