Өчигдөр Өмнөд Солонгосын эрх баригчид ухуулах хуудас бүхий хийт бөмбөлөг нисгэхийг идэвхтнүүдэд хориглов. Ийм бөмбөлөг нисгэх нь Солонгосын хойгт зэвэсгт мөргөлдөөнд хүргэх уршигтай болох байсан. Ухуулах хуудас манай нутаг дэвсгэрт шилжвэл нисгэсэн газрыг буудана гэж өнгөрсөн долоо хоногт Умард Солонгос сүрдүүлсэн билээ.

Хоёр тал ийм ажиллагаанаас болж бухимдав. Ухуулах хуудас бүхий хийт бөмбөлөг нисгэхээр төлөвлөсэн өмнөд солонгосын Пхажу хотод цохилт өгнө гэж Солонгосын ардын армийн баруун фронтын командлал 10-р сарын 19-нд айлган сүрдүүлжээ. Үүний хариуд БНСолонгос улсын зэвсэгт хүчний анги салбарыг БНАСАУ-ын хил орчимд өндөржүүлсэн бэлэн байдалд оруулав. Хил орчмын их буучдын анги, танкийн бригадууд умард солонгосын хожмын цохилтод бэлэн байв.

Түүнчлэн Өмнөд Солонгос харуулын цэрэгт сөнөөгч огоцуудыг нэмжээ. БНАСАУ-аас цэргийн хүч хэрэглэвэл Өмнөд Солонгос хүчирхэг цохилт өгөхэд бэлэн» гэж БНСолонгос Улсын БХЯ-ны төлөөлөгч мэдэгдсэн билээ Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Александр Воронцовын «Оросын дуу хоолой» радиод мэдэгдсэнчилэн хийт бөмбөглөгийн эргэн тойрны будлиан Солонгосын хойгийн байдал хурцдасныг тусган харуулж байна. Ли Мен Бак засгийн эрхэнд гарснаас хойш гол төлөв умард солоногосын дүрвэгчид хийт бөмбөлөг тийшээ нисгэж эхлэв. Умард Солонгос үүнд эрс дургүйцэж байна.

«Умард Солонгос ийм практик ажиллагааг дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцсон хэрэг хэмээн үзэх нь бүрэн үндэстэй юм. Ийм практик ажиллагаа хоёр Солонгос улсын удирдагчдын 2000,2007 оны дээд хэмжээний уулзалтуудын үр дүнгээр тохиролцсон зүйлд харшлаж байна. Тэр тусмаа Умард Солонгос олон улсын практик ажиллагааны үүднээс төрийн байгуулалы нь бусниулах хүчин чармайлтад хандаж байна. Ийм ажиллагаа урьд Ливид, одоо Сирийн талаар явуулж байгааг тэд харж байна» гэж Александр Воронцов хэллээ.

Умард Солонгос суртал нэвтрүүлгийн дайралтыг БНАСАУ-ын төрийн байгуулалыг түлхэн унагах хожмын бэлтгэл хэмээн үзэж, маш шийдвэртэй эсэргүүцэж байна гэж шинжээч тэмдэглэн хэлэв.

Энэ тактикыг хүйтэн дайны үеэс уламжлан авсан. 1954-1956 онд Европт коммунизмын эсрэг 300 сая ухуулах хуудас бүхий 500 мянга гаруй хийт бөмбөлөг нисгэжээ. Чехословак, Унгар, Польш улсууд компанит ажиллагааны гол бай болсон билээ. АНУ Вьетнамд дайн хийх үеэрээ ухуулах хуудасыг хийт бөмбөглөгөөр тархаав. Тайванаас БНХАУ руу хийт бөмбөглөг нисгэх нь Чан Кайшийн дэглэмийн үед улигт ажиллагаа болсон билээ. Тэгэхдээ сэтгэл зүйн дайн хийж дадсан америкийн мэргэжилтнүүд зөвлөгчид болжээ.

Умард Солонгосын цэргийнхний ер бус хатуу мэдэгдэлтэй холбогдуулан арга хэмжээг хориглосон боловч ийм ажиллагаа явуулсан гэж өмнөд солонгосын зохион байгуулагчид мэдээлэв. Ухуулах хуудас бүхий хийт бөмбөлөгүүдийг Умард Солонгосын ойролцоох Канхвадо арлаас даваа гаригийн оройн нисгэжээ. Гэвч энэ тухай мэдэгдэл одоогоор батлагдаагүй. БНАСАУ-ын эсрэг суртал нэвтрүүлгийн дайн хийхээс татгалзахгүй гэж идэвхтнүүд мэдэгдэв.