Роснефть “ТНК-ВР” компанийн зуун хувийн эзэн нь болно. Улсын компани британийн ВР болон оросын AAR нэгдлийн 50, 50%-ийг худалдаж авах нөхцлийг зөвшилцлөө. Эх орны эдийн засагт “сайхан дохио” өглөө гэж ерөнхийлөгч В.Путин үзэж байна.

Британичууд “ТНК-ВР” компанийн хувьцааны багцын 50%-ийг 17,1 тэрбум доллароор мөн улсын компанийн хувьцааны 12,84%-ийг өгөхөд бэлэн байна гэж Роснефтийн тэргүүн Игорь Сечин хэлсэн байна. Гэрээ хэлцэл дууссны дараа ВР компани Роснефтийн захиралуудын зөвлөлийн нэг суудалыг авах юм. Энэ шийдвэрийг британийн нэгдлийн захиралуудын зөвлөл сайшаагаад байна. “ТНК-ВР” компани болон AAR нэгдлийн оросын хувьцаа эзэмшигчдийн багцыг 28 тэрбум доллароор худалдаж авах юм.

“ТНК-ВР” компанийн зуун хувийн хувьцааг Роснефть худалдаж авснаараа нүүрс устөрөгчийн түүхий эд олборлох нийт хэмжээгээрээ дэлхийн томоохон компаниудын эхний аравт орох юм. Мөн нефть олборлолтоороо тус нэгдэл тэргүүн байранд орох юм. Ингэснээр Роснефтийн зээл авах хүртээмж нь өснө гэж шинжээчид үзэж байна. Хамгийн гол нь ВР-тэй холбоо тогтоосноороо оросын компани шинэ технологийг эзэмшихэд дөхөмтэй болох юм. “Капиталъ” компанийн шинжээч Виталий Крюков хэлэхдээ

«Өөрийн гэсэн технологтой, цаг агаарын хүнд нөхцөлд ажиллах арвин туршалагатай гадаадын оператор компанийг эх газрын хүзүүвчийг эзэмших төсөлд оролцуулах нь Роснефтийн хувьд маш чухал юм. Мөн тус компанийн тодорхой хэмжээний олон улсын статусыг харуулах юм» гэлээ.

“ТНК-ВР” компани Роснефтийн мэдэлд шилжиж байгаа нь ВР компанийг AAR нэгдэлтэй хамтран ажиллах шаардлагагүй болгож байгаа юм.Британичууд энэ нэгдэлтэй маш хэцүү байдалд хамтран ажиллаж байсан юм. Улсын том компанитай холбоо тогтоосон явдал ВР компанийн нэр хүндийг оросын зах зээл дээр бэхжүүлж өгч байгаа юм. Шинэ төсөл хэрэгжүүлэх асуудал дээр британийн компани сүүлийн үед хүндрэлтэй байдалд орсон байсан юм. Роснефтьтэй хэлэлцээрт гарын үсэг зурснаар хөрөнгө оруулалтын шинэ боломж нээгдэж байгаа юм.

Эх газрын бүх хүзүүвчийг эзэмших эрхийн 75%-ийг Роснефтьд богино хугацаанд шилжүүлж өгөх даалгаварыг В.Путин өгсөн гэж оросын ХМХ-үүд өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан юм. Одоогийн байдлаар эх газрын хүзүүвчийг эзмших ажлыг таван жилээс багагүй жилийн туршлагатай улсын компаниуд хийх ёстой юм. Өөрөөр хэлвэл Газпром, Роснефть компаниуд гэсэн үг. Эх газрын хүзүүвчийг эзэмшихийг хүссэн оросын болон гадаадын хувийн компаниуд зөвхөн улсын компаниудтай гэрээ байгуулах ёстой юм.