Дэлхийд ижилгүй бага оврын радио локацын станцыг ОУ-д бүтээлээ. “Радио техник болон мэдээллийн систем” нэгдэлийн мэргэжилтнүүд өөрийн бүтээгдхүүнээ «Сурок» (“тарвага”) гэж нэрлэсэн бөгөөд энэ хэрэгсэл нь маш сайн хардаг ба маш чухал объектын эргэн тойрны газрын агаарын орон зайг тасралтгүй ажиглах юм.

Шинэ радио локацын станц нь бага өндөрт нисэж байгаа байны онцлог зүйлийг тодорхойлох ба маш тод харуулж чадна гэж “Радио техник болон мэдээллийн систем” нэгдэлийн албан ёсны төлөөлөгч Константин Полторанин тэмдэглэж байна.

«Энэ цогц маш авсаархан ба бага өндөрт нисэж байгаа бүх хэрэгслийг, тэр дундаа нисгэгчгүй аппаратыг илэрүүлэх нь түүний хосгүй чанар юм. Энэ нь Агаараас эсрэгүүцэн хамгаалах хүчний хэцүү зорилтуудын нэг юм. Мөн хамгаалалтай байгаа объектуудад богино хугацаанд байрлуулахаараа онцлог юм. Тэгээд энэ объектыг гадны хүсмээргүй нүднээс хамгаалах юм. Гадаадад ийм цогцолборын ижил нь байхгүй юм. Америкчууд, австралчууд, израильчуудад зөвхөн боловсруулалт л байгаа. Хямд үнэтэй, маш авсаархан гэдгээрээ оросын цогцолбор ялгаатай юм» гэж тэр ярилаа.

Хамгаалалттай объект руу чиглэж яваа нисдэг аппаратуудыг холын зайнаас таньдаг нь шинэ станцын онцлог юм гэж “Комсомольская правда” сонины цэргийн тоймч Виктор Баранец тэмдэглээд

«Хэрвээ нисдэг аппарат 200 метрийн өндөрт нисэж байвал “Сурок” 12 километрээс илрүүлж чадна. Харин нисдэг аппарат 1 километрийн өндөрт нисэж байвал түүнийг 20 километрээс танина. 5 километрт нисэж байвал 50 километрээс мэдрэх юм. Дэлхийн нэг ч радио локацын станц ийм тактик, техникийн үзүүлэлтгүй юм. Ижил төсөөтэй станц бий гэхдээ тусган авах нарийвчлал болон радио долгионыг эсэргүүцэх чадвараараа манай станцид хаана нь ч хүрэхгүй» гэлээ.

Асуудлын өөр нэг тал байгаа гэж шинжээч ярьж байна. ОУ-д стратегийн чанартай олон объектууд байдаг юм. Жишээ нь АЦС, батлан хамгаалахын үйлдвэрүүд, улсын удирдлагын газрууд, штабууд гэх мэт. Эдгээр объектуудад маш их эрчим хүч шаардсан станцуудыг байрлуулна гэвэл асар их хөрөнгө мөнгө шаардлагатай болно. Харин “Сурок” тэднээс ялгаатай нь бараг л гэрийн дэглэмтэй ажил нь гэсэн үг.

«Объект тус бүр дээр 360 градуст харж, агаарын орон зайг нь тасралтгүй ажиглах өөрийн гэсэн станц ажиллах юм. Энэ нь сүүлийн үед маш их дэлгэрээд байгаа агаарын алан хядах ажиллагаатай тэмцэх маш үр бүтээлтэй хэрэгсэл юм. Объект бүрт зенитийн пуужингийн цогцолбор байрлуулья гэсэн хувилбарыг сүүлийн үед ярих болсон нь ч учиртай юм. Байрлуулж болно гэхдээ тэдэнд «Сурок»-тай” адилхан “нүд” байхгүй бол тэд хэрэгцээтэй үед ажиллахгүй шүү дээ» гэж Виктор Баранец хэллээ.

“Сурок”-ыг бүтээсэн “Радио техник болон мэдээллийн систем” нэгдэл нь дэлхийн батлан хамгаалахын томоохон эхний зуун үйлвэрүүдийн тоонд багтдаг ба радио локацын салбарын хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэх нэгдэл юм. Энэ нэгдэл нь хувийн хөрөнгө нэмүү оролцсон оросын Батлан хамгаалахын цөөхөн үйлдвэрүүдийн нэг юм. Энэ нь иргэний болон цэргийн салбарт инновацын боловсруулалтыг авсаархан байдлаар хөгжүүлэх боломжийг нээж өгч байгаа юм.