БНАСАУ, Өмнөд Солонгос улсын буддын шашинтнууд Умард Солонгос улсын нийслэл Пхеньян хотын нутаг дэвсгэр дээр хамтарсан малталт хийхээр тохиролцсон ба өөрсдийн шашны уламжлалыг сэргээхээр шийдсэн байна. Хоёр Солонгос улсын буддын шашинтнуудын төлөөлөгчдийн хятадын Шэньянь хотод хийсэн хэлэлцээр дээр ийм тохиролцоонд хүрсэн байна. Шашин нэгтэй ах дүү нарын уулзалт хийж байх павильоныг Пхеньянд барих тухай тохиролцсон байна. Тэнд эмнэлэг болон бусад нийгмийн барилгууд байх юм байна. Солонгосын хойг дээрх Умард болон Өмнөдын улсуудын буддын шашинтнуудын шашны зан үйлийг нэг мөр болгох болон сүм хийд хоорондын солилцоог идэвхжүүлэхээр шийдсэн байна. Солонгос хоорондын харилцаа сүүлийн үед муудаж байгаа ч гэсэн хоёр улсын буддын шашинтнууд байнгын харилцаатай байсаар байна.