Өмнөд Солонгос улс ОУ-тай 30 хүртлэх хоногт визгүй зорчиход шаарлагатай бүх баримт бичгийг бэлтгээд байна. Влдаивосток хотод суугаа тус улсын ерөнхий консул Ли Ян Гу энэ тухай мэдээлсэн байна. 2013 оны 1-р сарын 1-нээс эхлэн хоёр улсын иргэд бие биеэндээ ямарч саад тотгоргүй зочлох боломжтой болно гэдэгт тэр найдаж байна. Орос, Өмнөд Солонгос улсуудын иргэд визгүй зорчих тухай асуудлыг 2012 оны 9-р сард болсон АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр тавьсан юм. Одоогийн байдлаар Сөүл, Владивостокын хооронд долоо хоногт 14 удаа нислэг үйлдэж байгаа ба цаашид нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.