Хятад улсын нутаг дэвсгэр дээр топографын болон картографын ажил хууль бусаар явуулах гадаадынханд ногдуулах шийтгэлийг чангаруулна. Картографын ажил болон түүний судалгаа шинжилгээны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах бэлтгэл ажлын хүрээнд ийм үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ болон ногдуулах шийтгэлийг чангаруулах тухай хятадын төр засаг сайтар тунгаан бодож байна. “Чайна дейли” сонин өнөөдөр энэ тухай мэдээлсэн байна. Нэмэлт өөрчлөлт энэ оны эцэс гэхэд бэлэн болно гэж тус материалд өгүүлсэн байна. 2006-2011 оны хооронд БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр иймэрхүү ажлын 40 тохиолдол илэрсэн ба гол төлөв хятадын баруун хойд нутаг Синьцзян мужийн хилийн районуудад гарсан байна. Одоогийн байдлаар картогарфын болон топографын ажил нууцаар хийсэн нь илэрсэн гадаадын иргэнийг 500 мянган юань буюу 78,9 мянган доллароор торгож, нутгаасаа хөөн гаргаж байгаа юм. Хэрвээ судалгаа нь улсын нууцыг хамарсан бол шийтгэл нь улам хатуу байх ёстой юм.