Сирийн асуудлаарх НҮБ, АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими 7 хоногийн дараа зөвлөлдөөн хийхээр Москвад хүрэлцэн ирнэ гэж ОУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. Брахими женевийн зөвшилцөөнд агуулагдаж байгаа зарчимуудад бодит үнэлгээ өгнө гэдэгт найдаж байна гэж тэр хэлсэн байна. Сири улсын ерөнхийлөгч Башар Асад сирийн үндэсний цөөнх тэр тусмаа христос шашинтнуудын аюулгүй байдлын баталгаа болж байгаа ба түүнийг ард түмнийх нь ихэнх нь дэмжиж байгаа гэж Лавров тэмдэглэсэн байна.

Одоо Ойрхи Дорнодын геополитикийн газрын зурагны дахин бүрдэлт явагдаж байна гэж Лавров үзэж байна. Олон тоглогчдын толгойд нь зөвхөн Сири улс биш Иран улс байгаа юм. Тэд Башар Асадын хамгийн ойрын холбоотныг үгүй болгох санаатай байгаа гэж Лавров нэмж хэлсэн байна.

Сири улсын сөрөг хүчнийхэн алан хядах ажиллагаа их явуулах боллоо гэж тэр тэмдэглэсэн байна. Бүх уламжлал практикийг зөрчин энэ алан хядах ажиллагааг НҮБ-ын АЗ дээр шүүмжлэн хэлэлцэхээс Барууныхан татгалздаг болоод байна. Сири улсад байдал хэвийн болохыг зарим нэг улс хүсэхгүй байгаа мэт сэтгэгдэл төрөх боллоо гэж ГХЯ-ны тэргүүн онцлон тэмдэглэлээ.

Сөрөг хүчнийхэн зэвсэг, мөнгө, сэтгэл санааны дэмжлэг авсаар байна. Хэт сөрөг хүчнийг Дамасктай хэлэлцээр хийлгэхээс татгалзуулах талаар боломжтой бүхнийг хийж байгаа гадны хүчнийхэн Сири улсад хүчирхийлэл үргэлжилж байгаагийн үндсэн шалтгаан болж байгаа гэж оросын тал урьд нь мэдэгдэж байсан юм. Ийм учраас ОХУ, сирийн мөргөлдөөнд оролцож байгаа бүх талд даралт шахалт үзүүлхийг болон хүчирхийлэлийг нэгэн зэрэг зогсоохыг албадхыг гадны бүх хүчинд уриалсан байна.