ОУ ДБ-ны бизнес хөтлөн явуулах рейтингийн 8 дахь шатанд гарлаа. Дэлхийн 185 улсаас ОУ 112-т орсон байна. ОУ-ын ерөнхийлөгч В.Путин тус улсын байр суурийг 2011 оны 120 дахь байрнаас 2015 онд 50 дахь, 2018 онд 20 дахь байр хүртэл сайжруулах даалгаварыг нэг бус удаа тавьж байсан юм. Энэ даалгаварыг биелүүлэх “тодорхой боломжтой” гэж ДБ-ны илтгэлийг зохиогчдын нэг Теа Трамбик үзэж байна. Энэ баримт бичигт заасны дагуу өнгөрч буй жилд ОУ хоёр чиглэлд ахиц дэвшил гаргасан байна. Барилга барихад олгодог зөвшөөрөл авах ажиллагааг хялбаршуулж, “фирмүүдээс авдаг захиргааны татварын дарамтыг хөнгөлттэй болгосон буюу нэмүү өртгийн албан татварыг хөнгөвчилсөн байна”. Дэлхийн банкны рейтингийг долоо дахь жилдээ Сингапур улс тэргүүлж байна. Эхний аравт Гонконг, Шинэ Зеланд, АНУ, Дани, Норвег, Их Британи, Өмнөд Солонгос, Гүрж, Австрал зэрэг улсууд орж байна.Монгол улс Дэлхийн банкны рейтингээр урьд 86-р байр эзлэж байсан бол одоо 76-р байр эзлэж байр сууриа сайжруулав.