Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялвал ажлынхаа эхний өдөр юанийн валюттай харьцах ханшийг санаатайгаар барьж байгаа гэж Хятад улсыг буруутгана. Массачусетс мужийн амбан захирагч асаны хэлснээр Бээжин “тоглоомын дүрмийн дагуу тоглох ёстой юм”. Ийм тохиолдолд л “бид Хятадтай түнш байж болох юм” гэж Ромни нэмж хэлсэн байна. “Хэрвээ Бээжин тоглоомын дүрмийн дагуу тогловол Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгийн бодит түнш, өрсөлдөгч юм гэж” Барак Обама өөрийн зүгээс мэдэгдсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч, ардчилсан намын гишүүн Барак Обама хоёр дахь удаагаа нэр дэвшиж байгаа ба сонгуулийн өмнөх кампанит ажлын хүрээний телевизийн халз мэтгэлцээний сүүлчийн шатанд ялалт байгуулсан юм.

Си Эн Эн телевизийн компаниас явуулсан санал асуулгын дүнгээс харахад телевиз үзэгчдийн 48% нь түүний төлөө саналаа өгсөн байна. Түүний өрсөлдөгч, БН намын нэр дэвшигч Митт Ромнигийн төлөө нийт оролцогчидын 40% нь саналаа өгсөн байна. Сүүлчийн 3 дахь халз мэтгэлцээнийг гадаад бодлогод зориулсан байна. Обама Ромниг олон улсын асуудлыг огт мэдэхгүй байна гэж сануулаад, Иран улс, алан хядагчдыг АНУ-ын дайсан гэж үзэхгүй, яахаараа ОУ-ыг дайсан гэж үзэж байна вэ? гэж асуулаа. Иран улс, “Аль-каида” бол үндэсний аюулгүй байдлын дайсан, харин ОУ бол геополитикийн дайсан гэж Ромни хариулсан байна. 11-р сарын 6-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Обама өөрийн байр сууриа нилээд бэхжүүлж, хоёр дахь удаагаа сонгогдох боломжтой боллоо гэж шинжээчид үзэж байна.

Гэрэл зураг