Уран олборлох болон АЦС барих тухай хэсгийг Монгол улсын 2013 оны төсвийн төслөөс хассан байна. УИХ-ын гишүүн Ганбаатар, Бат-Эрдэнэ нар улсын төсвийн төсөл дэх эдгээр зүйл ангийг үлдээхийг эсргүүцсний дараа хассан байна гэж “Өнөөдөр” сонин мэдээлсэн байна. Радио идэвхит ашигт малтмалыг ашиглах тухай төслийг парламентад түрүүчийн засгийн газар санал болгосон байсан юм. Монгол улсын 11 орд газрын геологийн нөөц нь 75 мянган тонн ба таамаглаж буй нь 1,5 сая тонн гэж албан ёсоор үзэж байгаа юм.