“Роснефть”, “ВР” компаниудын хооронд хийж байгаа гэрээ дэлхийн эрчим хүчний зах зээлийн хөгжилд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулна. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, “Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечинтэй уулзахдаа ингэж мэдэгдлээ. Орос, британийн ТНК-ВР компанийн ВР компанийн 50%-ийг 17,1 тэрбум доллароор худалдаж авах, Роснефть компанийн хувьцааны 12,84%-ийг эзэмших хэлэлцээрт “Роснефть”, “ВР” компаниуд өнөөдөр гарын үсэг зурсан байна. “Роснефть” компанийн 600 сая нэмэлт хувьцааг “Роснефтегаз” эх компаниас нь худалдаж авах саналыг ВР компани тавьсан юм. “Роснефтегаз” компани энэ саналыг 2012 оны 12-р сарын 3-ны дотор хүлээж авах боломжтой юм. Хэлэлцээр дуусны дараа ВР компани “Роснефть” компанийн хувьцааны 19,75%-ийн эзэн болох юм. Оросын хууль тогтоомжийн дагуу ВР компани “Роснефть” компанийн захиралуудын зөвлөлийн 9 гишүүний хоёрыг нь сонгох эрхтэй болох юм.