Башкирын нийслэл Уфа хотын «ЕСМ» компанийн үйлвэрлсэн инновацийн цахилгаан химийн суурь машиныг Японд нийлүүлэх юм. Түүнийг Гифу муж улсын АРС AEROSPECIALTY INC пүүсийн дээд зэргийн технологийн нэгэн үйлдвэрт хэрэглэнэ. Одоо Уфа хотын мэргэжилтнүүд суурь машинаар ажиллах японы боловсон хүчнийг сургаж байна. Башкирт хийсэн тоног төхөөрөмж гадаадын мөн адил суурь машинаас илүү сайн байгаа хийгээд технологийн үзүүлэлтээрээ дэлхийн олон шилдэг загвараас давж байна. Мэдээжээр бид үр дүнгээрээ бархархаж байна гэж «ЕСМ» компанийн дэд ерөнхий захирал Айдар Гирфанов манай сурвалжлагчад өгүүлээд

«Бидний японы захиалагч адилхан цахилгаан химийн салбарт ажиллаж байна.Суурь машин маань японыхоос давуу байна. Урьд бүтээгдэхүүнээ Германи, Их Британид нийлүүлсэн. Бүр Африк бидний суурь машиныг сонирхов. Ер нь оросын үйлдвэрлэлийн дээд зэргийн технологийн тоног төхөөрөмжийг Японд худалдаж, техникийн давуу талы нь тус улс хүлээн зөвшөөрөх нь оросын орчин цагийн машины аж үйлдвэрийн хувьд ховор үзэгдэл» гэв.

«ЕСМ» компани бол олон төрлийн төмөрлөг, хайлш, нано материалаар жижиг хэрэгсэл хийдэг дээд зэргийн технологийн цахилгаан химийн суурь машины томоохон үйлдвэрлэгч юм. Эдгээр хэрэгслийг нисэх онгоц, машины хөдөлгүүр болон эмнэлгийн тоног төхөөрөмж, бичил багажийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэж байна.

2013 онд оросын суурь машины захиалга авахдаа мөн ангилалын зарим загварын суурь машин APC AEROSPESIALTY INC пүүсийн сууринд үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Орос улсаас цахим блок, ноу-хау бүхий программыг нийлүүлэх юм. Түүнээс гадна Башкирын пүүс Япон улсаас оросын шинэ бүтээлийг Япон, Өмнөд Солонгос, Тайваны зах зээлийн хожмын худалдан авагчдад үзүүлэх хэлэлцээр байгуулжээ.