Сансрын хөлгийг нисч гарснаас нь хойш зургаан цаг өнгөрсний дараа Олон улсын станцтай залгах анхны нислэг 2013 оны 3-р сарын 28-нд хийх тухай өнөөдөр оросын сансрын нисгэгч Павел Виноградов хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ. Тэрээр энэ нислэг хийх багийн гурван гишүүний нэг юм. Эдүгээ сансрын хөлөг ниссэнээс хойш хоёр хоног өнгөрсний дараа түүнийг ОУС-тай залгаж байна. Сансрын хөлөг дэлхийг дөрвөн удаа тойроод ОУСС-тай залгахдах нь багийн гишүүдэд илүү тохилог бүдүүвч болно» гэж Виноградов хэллээ.