Куба улсын удирдагч асан Фидель Кастро биеийн байдал нь сайн байж, нийт олонд харагдсан тухай Венесуэлагийн дэд ерөнхийлөгч асан Элиас Хауа AFP агентлагад мэдэгдээд, тэгснээрээ кубын хувьсгалын удирдагчийн бий муу байна гэсэн цуу яриаг няцаав. Фидель Кастрогийн биеийн байдал сайн ухаан саруул байна гэж венесуэлагийн улс төрч 10-р сарын 20-нд кубын хувьсгалчтай таван цагийн уулзалт хийснийхээ дараа мэдэгдэв. Кубын хувьсгалын 86 настай удирдагчийн бие тааруухан байна гэж урьд хэвлэл мэдээллийн агентлагууд уламжлан мэдээлсэн билээ. Фидель Кастро 2012 оны 3-р сард Ромын Пап ХУ1 Бенедикттэй уулзах үеэрээ нийт олонд сүүлчийн удаагаа харагдсан билээ. Харин 2012 оны 6-р сараас тэрээр сонины зурвас хөтлөхөө болив. Түүнээс гадна 10-р сард Фидель Кастро Венесулын ерөнхийлөгчээр сонгогдсон өөрийн анд Уго Чавест мэнд хүргээгүй.