Өнөөдөр АНУ-д Барак Обама, Митт Ромни нарын сонгуулийн өмнөх төгсгөлийн 3 дахь үеийн мэтгэлцээн явагдана. Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшэгчид гадаад бодлогын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж маргалдана. Ираны цөмийн хөтөлбөр, Ливи,Афганистан улсуудын байдал түүнчлэн Хятадын эдийн засгийн өрнүүн хегжил эдгээр асуудлын дотор байна. Асуудал бүрийг 15 минутын дотор хэлэлцэнэ. Анхны мэтгэлцээнд Ромни, 2 дахь үеийнхэд Обама тус тус тэргүүлсэн гэж улс төр судлаачид үзэж байна. Энэ нь сонгуулийн өмнөх өрсөлдөөнийг хурцатгаж, төгсгөлийн үед сонирхолыг татав. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11-р сарын 6-нд болох юм.