Засгийн газрын цэрэг ба огцоруулсан Муамар Каддафийн дэглэмийн талынханы байлдаанд нэрвэгдсэн ливийн Бани-Валид хотод сөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулах хэрэгтэй гэж өчигдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэллээ. Тэрээр хэлэлцээ хийж эхлэхийг ливийн эрх баригчид ба босогчдоос шаардаад «олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хүрээнд биелүүлэх үүрэг байгааг» тэдгээрт анхааруулав. Бани-Валид Ливийн урьдын засгийн сүүлчийн түшиц газар нэлээд удаан байсан. Пүрэв гаригт засгийн газрын хүчин Каддафийн талынхны хяналтад байгаа Бани-Валидад сөргөлдөж эхлэв. Өчигдөр хотын гудамжууд ба дүүрэгт байлдаан үргэлжлэв. Мөргөлдөөний явцад Муаммар Каддафийн хүү Хамис амь үрэгджээ. Өчигдөр Ливийн зүүн Бенгази хотод хэдэн арван жагсагч америкийн араб хэлээр нэвтрүүлэг явуулдаг «Аль-Хурра» сувгийн байшинд дайран орж, түйвэн бусниулах, галдан шатаах ажиллагаа явуулсан тухай өнөөдөр Франс Пресс агентлаг мэдээллээ. Жагсагчид хотод үргэлжилж байгаа мөргөлдөөнийг «Аль-Хурра» хэрхэн тайлбарлаж байгаад дургүйцсэн гэж агентлаг тэмдэглэжээ Дайралтын үеэр телевизийн сувгийн хэдэн ажилтан бэртэв. Мөн телевизийн суваг нэвтрүүлгээ түр зогсоожээ.