БНАСАУ, Өмнөд Солонгос улсуудыг харилцан тэвчээртэй, тайван байхыг Хятад улс уриаллаа. Үйл явдлын хөгжилд Бээжин санаа зовниж байна гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй тэмдэглэсэн байна. Талууд өдөөн хатгасан болон байлдааны ажиллагаа явуулахгүй гэдэгт найдаж байна гэж тэр хэлсэн байна. Энэ хоёр улсын хөршийн хувьд Хятад улс энэ асуудлыг Умард, Өмнөд Солонгос улсууд яриа хэлэлцээрийн замаар шийдэхэд гаргах хүчин чармайлтыг дэмжиж байгаа ба тус хойг дээр ямар нэгэн цэргийн сөргөлдөөн гаргаж, түгшүүртэй байдлыг хурцатгахын эсрэг байна гэж Хун Лэй мэдэгдсэн байна. “БНАСАУ-ын удирдагчдын нэр хүндийг гутаан доромжилсон” агуулгатай бичиг бүхий агаарын бөмбөлөгүүдийг өмнөд солонгосын Пхаджу хотоос хөөргөвөл цэргийн цохилт өгнө гэж Солонгосын ардын армийн баруун фронтын командлагчид өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн юм. Хэрвээ БНАСАУ-ын зүгээс цэргийн цохиол өгвөл өмнөд солонгосын арми хариу цохиолт өгнө гэж Өмнөд Солонгос улсын БХЯ-ны сайд Ким Гван Чжин хариуд нь мэдэгдсэн байна.