Япон улсын Эргийн хамгаалалтын албаны хөлөг онгоц, японы Окинава арлын эргээс 150 километрт шатаж байсан хятадын худалдааны хөлөг онгоцны багын 64 далайчдын амийг аварсан байна гэж орон нутгийн ОНХМХ-үүд мэдээлсэн байна. Хятадын 12 тоннын усан түрцтэй “Минян” хөлөг дээр түймэр гарлаа гэж хятадын Тайвань арлын эргийн хамгаалатын алба Токиод мэдээлсэн байна. Шатаж байгаа хөлгөөс салны тусламжтайгаар холдож чадсан 21 далайчныг эхлээд аварсан байна, дараа нь хөлөг дээр үлдсэн байсан 43 далайчныг аварчээ. Японы аврагчдын ярьснаар хэдхэн далайчин л хөнгөн түлэгдсэн байна. Харин хөлөг онгоцны тухай мэдээлээгүй байна. Газар нутгийн маргаанаас болоод хоёр улсын хооронд харилцаа муудсан байгаа ч гэсэн аюулд өртсөн хятадын далайчидад Япон улс шуурхай тусламж үзүүлсэн байна гэж ажиглагчид тэмдэглэж байна. Хоёр улс булаацалдаж байгаа Сенкаку ольтрог арлын гурвыг нь японы засгийн газар хувь хүнээс худалдан авч улсын болгосноос хойш харилцаа эрс муудсан юм.