НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахимиг Сири улсын ерөнхийлөгч Башар Асад Дамаскт өнөөдөр хүлээн авлаа гэж САНА агентлаг уламжиллаа. Асад, Брахими нарын хэлэлцээрийн нарийн ширийн зүйлийг тодруулаагүй байна. Алжирын дипломатч өчигдөр Сири улсын ГХЯ-ны сайд Валид Муаллемтэй хэлэлцээр хийж лалын шашинтнуудын Ид аль-Адха баярын үеэр гал зогсоох тухай асуудлыг хэлэлцсэн байна. Тус бүс нутгаар хийж байгаа айлчлалынхаа явцад Саудын Арав, Түрк, Иран, Ирак, Египет, Ливан, Иордан зэрэг улсуудаар орж зуучлах ажлын хүрээнд авсан арга хэмжээнүүдийн тухай сирийн талд Брахими мэдээлсэн байна гэж САНА агентлаг уламжилжээ.