Оросын “НИС ГЛОНАСС” компани ойрын үед газар дээрх хотын зорчигч тээврийн хэрэгсэлийг удирдах хиймэл дагуулын системийг Энэтхэг улсад зориулан хөөргөх болно. Нислэгийн СитиБас төслийг хэрэгжүүлэх ажил ойрын үед Дели, Мумбай хотуудад эхлэнэ гэж тус компанийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. Зорчигч тээврийн автобусуудыг удирдах, мониторинг хийх систем болон олон нийтийн буудлууд дээр зорчигчидод мэдээлэл өгөх систем зэргүүд дээр энэ төсөл суурилсан юм. Ийм системүүдийг Махараштра, Пенджаб, Раджастхан мужуудад байрлуулах юм. Энэтхэг улсад зориулсан ГЛОНАСС-сервис системийг Дели хотод болсон хөрөнгө оруулалт, худалдааны орос, энэтхэгийн 4-р форум дээр танилцуулсан юм гэж хэвлэлийн алба мэдээлсэн байна. “НИС ГЛОНАСС” компани бол энэтхэгийн зах зээл дээр ГЛОНАСС\GPS хоёр системийн чиптэй зүг чиг байршлын тоног төхөөрөмж санал болгосон цорын ганц компани юм. Хотын маш шигүү байршилтай байшин барилгуудын дунд дохионы найдвартай чанарыг дээшлүүлэх нь энэ системийн давуу тал юм.