Бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн гэрийн шувууд, эрүүл шувуудаасаа муу дуулдаг байна. Бага насанд нь согтууруулах ундаа өгсөн шувуудын дуулах чадвар нь мууддаг байна. Америкийн эрдэмтдийн явуулсан шинжилгээ судалгааны дүн үүнийг харуулсан байна. Хамгийн их дэлгэрсэн, гоё, тод дуутай тасалгааны шувуу болох алаг тахин өнгөт бялзуухайн дээр туршилт хийсэн байна. Насанд хүрсэн шувуудад 6%-ийн спирттэй уусмал уулгасан байна. Дуу авианы бичлэгээс хархад согтуу шувууны дуу нь солгойдуу байхад эрүүл шувуудынх нь зүгээр байсан байна.Дараа нь эрдэмтэд дэгдээхэйнүүд дээр туршилт хийсэн байна. Дөнгөж л бие дааж эхлэж байхад нь буюу 40 хоногтойгоос нь эхлэн 3%-ийн спирттэй уусмал уулгасан байна. Шар амтай дэгдээхэйнүүд энэ үедээ орооны үеийн дуугаа дуулж сурдаг юм. Шувуу болгонд энэ дуу нь өөр өөр байдаг ба хэр гоё дуулахаас шалтгаалан эм шувуу олох найдвар илүү байдаг юм. Харин согтууруулах ундаа уулгасан шувууд энэ тал дээр амжилт муутай байлаа. Нэгдүгээрт тэд дуулах асуудал дээр тийм их анхаарал хандуулахгүй байлаа, хоёрдугаарт хоёр долоо хоногийн дараа ямар нэгэн бааз бүдүүн шалтаг олоод тэрэндээ санаа нь амарсан байна.