Хэд хэдэн маргаантай нутаг дэвсгэр оршдог Өмнөд Хятадын тэнгист өчигдөр АНУ-ын нисэх онгоц тээгч “Жорж Вашигтон”хөлөг, дагуул хөлгүүдийнхээ хамт орж ирсэн байна гэж Ассошиэтейд Пресс агентлаг мэдээлсэн байна. Дэлхийн тэнгис далайн ачаа тээвэрлэлтийн гуравны нэг хүртлэх хувь нь Өмнөд Хятадын далайгаар дамждаг ба эх газрын хүзүүвч болон арлууд нь нефтиэр баялаг юм. Энэ далай дахь янз бүрийн газар нутгийн эзэмшлийн талаар Хятад улстай Филиппин, Вьетнам, Малайз, Бруней, Тайвань зэрэг улсууд маргалдаж байгаа юм. Өмнөд Хятадын далайд байрладаг Спратли ольтрог арал, Сишагийн бүлэг арлуудын эргэн тойрны байдал сүүлийн хэдэн сард хурцадаад байгаа юм. Өмнөд Хятадын далайн маргаантай нутгуудын талаарх маргааны аль ч талд нь АНУ орохгүй байгаа гэж АНУ-ын Номхон далайн флотын ахмад Грегори Фентон хэлсэн байна. Олон улсын усан дахь зүг чиг байрлалын чөлөөт байдлыг хангах нь АНУ-ын ТЦХ-ний энэ бүс дэх зорилго гэж Фентон онцлон тэмдэглэсэн байна. Америкийн нисэх онгоц тээгч хөлгүүд энд хүрч ирсэн нь Вьетнам, Филиппин улсуудыг дэмжих АНУ-ын дэмжлэгийг бэхжүүлж байгаа тул БНХАУ-ын эсэргүүцэлтэй тулгарна гэж тус агентлаг бичсэн байна. Япон улстай Бээжин газар нутгийн маргаантай байгаа арлууд байдаг зэргэлдээх Зүүн Хятадын далайд БНХАУ цэргийн хээрийн сургууль хийж эхлэж байгаа үед америкийн нисэх онгоц тээгч хөлгүүд үзэгдэж эхэлсэн байна.