Тайланд улсын Паттайя хотод орос эмэгтэй охиноо ачааны машинд дайруулахаас аварч өөрөө амь насаа алджээ. Тайланд улсад суугаа ОХУ-ын ЭСЯ-ны консулын хэлтсийн дэд консул Алексей Фалунин өнөөдөр энэ тухай мэдээлсэн байна. Энэ эмэгтэй нөхөр, хоёр хүүхдийнхээ хамт Сахалинаас Сиамын булангийн эрэг дэх амралт сувилалын хотод амрахаар ирсэн байжээ. Хэсэг жуулчдын хамт тэр эмэгтэй урьд шөнө Паттоайя хотын нэгэн кафены дэргэд гудамжны наймаачдаас жимс худалдаж авахаар зогсож байтал хоёр настай охин нь гудамж руу гүйсэн байна. Ээж нь маш хурдтай ирж явсан ачааны машинаас охиноо түлхэн зайлуулаад өөрөө дайруулан амь насаа алдсан байна гэж дэд консул мэдээлсэн байна. Ачааны машины жолооч Паттайя хотод барьж байсан байшинд чулуун блок хүргэхээр явж байсан гэж орон нутгийн ХМХ-үүд мэдээлсэн байна. Би юу ч харж амжаагүй кабиныг л нэг юм цохих шиг болсон дараа нь хүмүүс хашгиралдаад эхлэхээр осол болсон газар эргэж ирсэн гэж жолооч ярьсан байна.