ХБНГУ-ын Боловсролын яамны сайдыг зохиолын хулгай хийсэн гэж буруутгаж байна. Сайд нарын танхимын гишүүн, канцлер Ангела Меркелийн ойрын хамтран зүтгэгч Аннет Шаваныг 1980 онд Дюссельдорфын Их сургуульд эрдмийн зэрэг горилох диссертац бичихдээ бусдын санааг хулгайлсан гэж сэжиглэж байгаа юм. Тус их сургуулийн эрдэмийн зөвлөл баримт бичгийг хүлээж авсан ба дараа долоо хоногт Шабаны доктор хамгаалсан диссертацын хувь заяаг шийдэх юм байна.

Энэ тохиолдол анхны биш учраас Герман улсын канцлер Ангела Меркелийн хувьд энэ маш эвгүй түүх юм, Меркелийн канцлерын алба хашиж байгаа бүх хугацааны турш германы 10 улс төрчийн бусдын санааг хулгайлсан хэргийг илчлээд байгаа юм. Энэ нь тоо чанарт шилжиж байгаагийн илрэл юм. Өнгөрсөн жил Цу Гуттенбергийн хэрэг гэж бас нэг Меркелийн санааг зовоосон хэрэг мандаж байлаа. Тэрээр өөрийн 475 хуудастай диссертацийн тал хувий нь хуулсан байжээ. Тэр өөрөө огцрохоос өөр аргагүй болсон юм. Ирэх жил бундестагын сонгууль болох гэж байдаг. Энэ бүх түүхээс сонгуулийн өмнөх, цэвэр улс төрийн үнэр ханхлаад байна гэж ОУ-ын ШУА-ийн Оросын герман судлалын төвийн удирдагч Владислав Белов ярьж байна: «Хатагтай Шаваны хувьд авч үзвэл түүний хэрэг чөтгөр шулмасын ангуучдын моод болоод байгаа салбарт л хамаатай бол уу! Зохиолын хулгайг нь илчилсэн хэд хэдэн улс төрчдийн хэд хэдэн диссертацийг ил болгоод байна тэгэхлээр дараачийн хүнийг эрэх л хэрэгтэй шүү дээ! Шаван бол боломжтой объект гэж шуугианы ангуучид хэвлэлийнхэн үзсэн бололтой. Энэ диссертацийг аль эрт бичсэн болохоор Шаваны хувьд хулгайлсан зохиол биш зүйвэрлэсэн зохиол л болох байх гэж тэр ярилаа. Германын сонинууд «Шаваны хэргээс» санаа аваад Ангела Меркель 2005 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампант ажлынхаа үеэр «бусдын тархинаас будаа идсэн» гэж бичлээ. Тэр үеийн канцлер Шредертэй сүүлчийн телевизийн халз мэтгэлцээн хийхдээ Рональд Рейганий хэлсэн үгний Америк гэснийг Герман гэсэн үгээр сольж яг давтсан гэж шүүмжилжээ. 1980 оны телевизийн халз мэтгэлцээний үеэр Рейган тэр үгээрээ Жимми Картерыг буулгаж авч байсан юм» гэж хэлсэн.

Иймэрхүү «улс төрийн зохиолын хулгай нь» одоо нүгэл байхаа аль хэдийнээ больсон бөгөөд бүр тогтсон, өргөн хэрэглэгддэг арга болсон юм. Иймэрхүү аргаар хэнийг ч илчилэхэд бэлэн байна. Жишээ нь АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдан 2008 оны сонгуулийн кампанит ажлынхаа үеэр английн улс төрчийн 10 жилийн өмнө хэлж байсан үгнээс хуулбарлан ярьж байжээ. Бага Жорж Буш «Decision Points» нэртэй өөрийн номдоо америкийн сэтгүүлчдийн болон Цагаан ордоны хэвлэлийн нарийн бичгийн дарга байсан хүмүүсийн бичсэн номуудаас хуулсан байх юм. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэхэд Румын улсын ерөнхий сайд Виктор Понта академик зохиолын хулгайд буруутгагдаад байна. Энэ жилийн хавар Унгар улсын ерөнхийлөгч Пал Шмитт мөн ийм хэрүүл шуугианаас болж өөрөө огцорсон байна.