Дээрэмчдийн нууц бүлэглэлийг устгах өргөн хэмжээний тусгай ажиллагааг ОУ-ын Хойд Кавказын хэд хэдэн БН улсад явуулсан байна. Кабардино-Балкар, Дагестан улсуудад явуулсан тусгай ажиллагааны үеэр зэвсэгт эсэргүүцэл үзүүлсэн тул 49 дайнчдыг устгасан байна. Тэдний 9 нь алан хядах бүлэглэлийн толгойлогчид байсан гэж ОХУ-ын Алан хядах ажиллагааны эсрэг үндэсний хорооноос мэдээлсэн байна. Тэд Аюулгүй байдлын холбооны алба, Дотоод хэргийн яамны ажилтнууд болон энгийн иргэдийн амь насыг хороож, олон удаа дэлбэрэлт зохион байгуулж, санаатайгаар галдан шатаах ажлыг үйлдсэн юм. Гар хийцийн дэлбэрэх төхөөрөг үйлдвэрлэдэг байсан лаброторыг устгаж, ойролцоогоор 19 мянган нэгж зэвсэг хураасан байна. Дайнчдын 90 орчим баазыг устгасан байна.