Орионидын солирын урсгал гэгч 10-р сарын 21-ний ням гаригийн өглөө дээд зэргээр идэвхжих юм. Цагт 25 од харваж мэднэ. 1миллиметрээс хэдхэн см хүртэл урт солир бол жижиг гаригийн хэмхэрхий юм. Тэдгээр дэлхийн агаар мандалд нэвтрэхдээ гялалзаж шатдаг. Тэнгэрт солирын «бороо» гэгч харагдана. Дэлхийгээс ажиглахад солир гарч нисэх цэг Орион ордоос зүүн илүү өндөр оршдог. Энэ онд идэвхжил нь Гринвинчийн цагаар 04 цагт дээд цэгт хүрэх юм.