НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн «хамгийн нэр алдартай солонгос хүн» байхаа болив. Одоо тэрээр Gangnam Style хит нь маш амжилттай болсон рэпер Ссаюгийн дараа орох болсон. Олон улсын байгууллагын тэргүүн америкийн Айова муж улсын нийслэл Де-Мойнед Дрейкийн их сургуульд үг хэлж, энэ тухай өөрөө мэдээлжээ. Бан Ги Мүн 2007 оны 1-р сарын нэгнээс НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын алба хашиж байна. Тэрээр Гана улсын иргэн Кофи Аннаныг орложээ. Пак Чэ Саны (Ссайн) дэлхий даяар алдарших зам илүү дөт болсон. Энэ онд 34 настай Ссайн Gangnam Style клип тэр даруй дэлхийн даяр шилдэг хит болжээ. Эдүгээ клип нь Youtube-д 500 сая гаруй хүний сонирхол татаад байна.