Москва Ливанд үйлдсэн аймшигт террорыг шийдвэртэй буруушааж байна. Өчигдөр дэлбэрэлтийн улмаас Ливаны дотоодын аюулгүй байдлын хүчний тагнуулын товчооны дарга Висам аль-Хасаныг оролцуулан найман хүн амь үрэгдэв. Өнөөдөр Оросын ГХЯ-ны мэдэгдсэнчилэн гэмт хэргийн зохион байгуулагч, гүйцэтгэгчдийг илрүүлж, зүй ёсоор шийтгэх ёстой. Ойрхи Дорнодыг эмх замбараагүй байдалд оруулж, бүс нутгийн хөрш улсууд ба олон зуун жилийн турш зэрэгцэн оршиж байгаа янз бүрийн шашны бүлгүүдийг дайсагнуулахыг оролдож буй хорон шившигт хүчнийг тогтоон барих нь зайлшгүй чухлыг гэмт хэрэг харуулсан гэж Оросын ГХЯ тэмдэглэв.