Ливид 42 жил засгийн эрхэнд байсан Муаммар Каддафи нас барснаас хойш нэг жил өнгөрлөө.Тус улсын удирдагч 2011 оны 10-р сарын 20-нд амь үрэгдэв. Хурандаа Каддафи хувь заяныхаа жамаар төрөлхи Сирт хотынхоо дүүрэгт амьсгалаа хураажээ.Түүний үхлийн тухай шинэ хувилбар энэ өдрүүдэд бий болов.

Human Rigts Watch олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр Муаммар Каддафи албан ёсоор мэдэгдсэнчилэн НАТО-гийн нисэх хүчний буудлагад нэрвэгдсэн биш өөр нөхцөлд амь үрэгдсэн юм. Босогчид түүнийг олзлож, тарчилган зовоож,эрүүджээ. Хамт олзлогдсон хүү ба өөрийн талыг баримтлагч хэдэн арван хүнтэй хамт алагдсан аж.

«Францын ул мөр» гэгчтэй холбоотой хувилбар ч бий. Францын шууд заавраар ажиллахгүй байсан ч тус улсын бэлтгэсэн ливи хүн алуурч болсон байж магадгүй. Энэ хувилбараас харахад хурандаа 2007 оны Францын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажиллагааны санхүүжүүлэлтийн нууц талыг илрүүлэхээс эмээж хөнөөсэн юм.

Муаммар Каддафи амь үрэгдснээс хойшхи үйл явдлууд аллагыг мөрдөн байцаах ажиллагааны ээдрэтэй талыг илрүүлэн харуулав. Нисэх онгоцны цохилтын дараа Ливийн шархдсан удирдагчийн нуугдсан газрыг олж илрүүлсэн босогч Омран Бен Шаабаныг огцоруулсан удирдагчийн талынхан олзлож, эрүүдэн алжээ. Муаммар Каддафийг баривчлаж алахад оролцсон хэдэн этгээд бас битүүлэг хачин нөхцөлд амь үрэгджээ.

Ливийн эрх баригчдаас нөхцөл шалтгааныг тодруулах талаар ямар ч арга хэмжээ аваагүй. Шинэ эрх баригчид улс орныхоо байдлыг хяналтдаа аваагүйг Ливид АНУ-ын элчин сайдын амь насанд халдсан гэмт хэрэг харуулсан гэж Стратегийн магадлал, үнэлгээний хүрээлэнгийн дорно дахиныг судлагч Сергей Демиденко хэлээд

«Ливид удирдлагын хуучин системийг задлан буулгасан юм. Бүр Каддафийн байгуулж төлөвшүүлсэн хуучин байгууллагуудын үлдэгдэл дээр ямар нэг шинэ зүйлийг бий болгохыг оролдож байна. Одоо парламент, засгийн газар ажилласан ч байдал тогтонги болоогүй. Шинэ байгууллагууд улс орноо хяналтдаа авсан эсвэл ойрын үед авна гэж үзэх боломжгүй байна. Омгийн хүчин зүйл Ливид их нөлөөлж байна. Каддафийн дэглэм нуран унаснаар мөн хүчин зүйл эрс идэвхжиж, одоо улсын бүх байгууллагуудад их нөлөө үзүүлж байна. Янз бүрийн омгийн сөргөлдөөн ба омгийн нэгдэл холбоо шинэ тулгар Ливи улсын шинж тэмдэг болсон. Албан ёсны засаглал нэг, улс орон огт өөр бүдүүвчээр амьдарч байна» гэв.

Ливи Сомалийн замыг давтаж, улс орно бутаргаж мэднэ гэж Сергей Демиденко үзэж байна. Төв засаг захиргааг шууд эсэргүүцсээр байна. Засгийн газрын цэрэг сөрөг хүчний түшиг тулгуур - Бани Валидыг бүслэж, хүнд зэвсгээр буудаж байна. Энэ долоо хоногт өөр хотод тэмцэл хөдөлгөөн эхлэв. Тэгэхдээ Каддафийн уриа лоозон дор тэмцэж байна.

Одоо ливийн ард түмэн урьд өмнөхөөс илүү тархай бутархай болсон гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Арабын судлалын төвийн шинжээч, Ливид суугаа элчин сайд асан Алексей Подцероб үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Мэдээжээр маш их зүйл өөрчлөгдсэн. Харин сайн тийш өөрчлөлт гарсан гэх аргагүй. Ливи улс нэг жилийн өмнө өөрийн түүхийн хамгийн эмгэнэлт ээдрээтэй үед шилжсэн шиг байна. Эмгэнэлт үе өнөө болтол үргэлжилж байна» гэв.

Муаммар Каддафийн талынхан партизаны дайн Ливийн шинэ удирдлагад тулган хүлээлгэх бололтой гэж одоо олон шинжээч үзэж байна. Энэ нь Ливид гаарч байгаа гэсгээн цээрлүүлэх ажиллдагаанд өгсөн «хариу» болно. Өнөөгийн дэглэмд харш үзэлтэй бүх хүмүүсийг огцоруулсан удирдагчийн талынхны тоонд оруулж байна. Шинэ засгийн дарангуйлан захиргаадах арга барил Муаммар Каддафийнхээс дутуу биш байна. Гэвч дарангуйлагчийг түлхэн унагах ажиллагааг ивээн тэтгэсэн гадаадын этгээдүүд үүнд анхаарал тавихгүй байна. Гадаадын ивээгчдийн хувьд Ливи өнгөрсен хэрэг. Одоо бүс нутгийг өөрсддөө ашигтайгаар өөрчлөн байгуулах төслий нь хүрээнд Сири улс шинэ үе шат болсон. Гол зорилго нь Башар Асадыг түлхэн унагахад оршино.