Оросын эстрадын залуу дуучидад зориулсан хөгжмийн хөтөлбөрөө «Оросын дуу хоолой» радио та бүхнийхээ анхааралд толилуулж байна. Сайхан дуу хоолойтой, авьяаслаг, үзэсгэлэнтэй сайхан энэ дуучин бүсгүйн нэрийг Согдиана гэдэг юм. Тэрээр орос гаралтай бөгөөд Узбекстан улсад төрж, өссөн юм. Дорнын хөгжмийн соёлыг тэрээр хар бага наснаасаа мэдэрсээр ирсэн юм. Ийм учраас Согдианаг орчин үеийн зохиолын дууг дорнын маягтай дуулдаг гэж ярьцгаадаг юм. Манай өнөөдрийн хөтөлбөрийг Согдиана “Эдемээс Дорныг хүртэл” гэдэг дуугаараа нээж байна. (Дуу)

Согдианагийн эх эцэг нь дуу хөгжимд огт хамаагүй хүмүүс юм. Ээж нь эмч, аав нь инженер мэргэжилтэй юм. Гэхдээ л эцэг эх нь бяцхан охиныхоо хөгжмийн авьяасыг мэдэрч, түүнийг хөгжмийн сургуульд оруулсан байна. Тэнд тэрээр төгөлдөр хуурын ангид бас хажуугаар нь дуулаачын мэргэжлээр давхар 11 жил суралцсан байна. Уул нь залуу төгөлдөр хуурчид сайхан ирээдүй гэрэлтэж байлаа, гэвч Согдиана өөрийгөө дуучны мэргэжилд зориулахаар шийдсэн байна.

Тэрээр узбекстаны Улсын консерваторыг эстрадын дуучин мэргэжилээр төгссөн байна. Дууны маш олон уралдаанд тэр оролцож байсан юм. Согдиана “Ододын фабрик” телевизийн нэр хүндтэй төслийн оролцогч болсны дараа дорнын мандан гялалзаж байгаа одыг 2006 онд ОУ-д олж харсан юм.Тэрээр шагналт байранд орж чадааагүй ч гэлээ “Зүрх соронз” гэдэг нэртэй дуугаараа оросын үзэгчдийн зүрх сэтгэлд нэвтэрч чадсан юм.(Дуу)

“Ододын фабрик” телевизийн нэр хүндтэй төсөлд оролцсоныхоо дараа Согдиана анхны орос цомог дээрээ ажилласан байна. Дуучин бүсгүй маань одоо гурван ч цомог гаргаад байна. Согдиана маш эрчимтэй ажиллаж байгаа ба дорнын гүнж маань ододын оргилыг бас дахин эзэмдэхэд бэлэн байна. Манай энэ удаагийн хөгжмийн хөтөлбөрийг дуучин Согдиана олонд маш их түгсэн “Хөх тэнгэр” гэдэг дуугаараа өндөрлөж байна.(Дуу)