ЕХ гадаад бодлогодоо Хятадтай эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд хүчин чармайлтаа төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ нь эдийн засаг, санхүүгийн хямралаас гарах арга замын чухал хэсэг хэмээн ЕХ үзжээ. Өчигдөр Брюссельд хуралдаж дууссан ЕХ-ны санал шүүмжлэлийн олон улсын хэсэгт Хятадтай харилцах ба харилцааны өнөөгийн байдал, хэтийн төлөвт дүн шинжилгээ хийх сэдэв давамгайлав. Европын зөвлөлийн дарга Херман ван Ромпей 9-р сард болсон ЕХ-Хятад дээд хэмжээний уулзалтын талаар ЕХ-ны гишүүн орнуудын төр засгийн удирдагчдад мэдээлэв. Түүний хэлснээр уулзалт маш нааштай үр дүнтэй болжээ. Европын комиссын дарга Жозе Мануэл Баррозу гадаад ертөнцтэй тогтоосон харилцаа холбоо ЕХ-ны эдийн засгийн өсөлтийг сэргээхэд чухал ач холбогдолтойг тэмдэглээд Хятадыг үүнтэй холбогдуулан онцлов. ЕХ Хятадын худалдааны томоохон түнш юм. Хятад ЕХ-ны давшингүй хөгжиж байгаа түншийн хувьд хоёрт орж байна гэж тэрээр хэлжээ. Баррозу Брюсселийн азийн чиглэлээр идэвхтэй ажиллах төлөвлөгөөг хөндөн өгүүлсэн байна.