Барак Обама болон түүний өрсөлдөгч Митт Ромни хоёрт одоо сонгуулийн өмнө телевизийн ганцхан  халз мэтгэлцээн үлдээд байна. Үүний дараа 11-р сарын 6 ойрхон байна даа. Энэ жилийн яг энэ өдөр АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль болох юм. Уламжлал ёсоор “өндөр жилийн 11-р сарын эхний даваа гаригийн дараах мягмар гаригт” энэ сонгууль болдог юм. Яг тэр өдөр л бүгд найрамдах намынхан юм уу, ардчилсан намынхан АНУ-ын ерөнхийлөгч болсон өөрийн нэр дэвшигчээ хүлээж авах болно.

АНУ-д сонгуулийн систем 1787 оноос хойш бараг өөрчлөгдөөгүй юм. Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг хосоор нь мужууд болон тэдний бүрдүүлсэн сонголтын төлөөлөгчдийн коллег сонгодог юм. Тэгэхдээ сонголтын төлөөлөгчдын санал ихэнх иргэдийн саналаас зөрж болно. Үнэн чанартаа ерөнхийлөгчийг 538 хүн л сонгож байгаа юм. Энэ нь нэг л зэрлэгдүү санагдаж байгаа биз. Энэ тоонд тус улсын бүх сенаторууд, конгрессменүүд дээр нь нийслэлийн Колумб тойргын 3 хүн багтаж байгаа юм. Хамгийн цөөхөн хүн амтай Вайоминг муж 3 сонголтын төлөөлөгчидтэй байхад хамгийн олон хүнтэй Калифорн муж 55 хүнтэй байх жишээтэй.

Мужуудын иргэд аль нэг намаас дэвшүүлсэн нэр дэвшигчдийн төлөө биш намуудын сонголтын төлөөлөгчдын нэрсийн жагсаалтын төлөө саналаа өгдөг байна. Ихэнх мужуудад “ялагч бүхнийг авах ёстой” гэсэн зарчим үйлчилдэг байна. Жишээ нь, хэрвээ ихэнх нь бүгд найрамдахчуудын төлөө саналаа өгсөн бол тус мужийн сонголтын төлөөлөгчид автоматаар бүгд найрамдахчуудын “цуглуулагын авдарт” орно гэсэн үг. Кампанит ажил праймериз гэгчээс эхэлдэг гэдгийг санахад илүүдэхгүй бизээ.

Праймериз гэдэг нь ардчилагчид болон бүгд найрамдахчууд намын анхан шатны сонгуулиар хэний нэрийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлхээ шийдэхийг хэлдэг байна. Энэ бүхэн ямар хэрэгтэй юм бэ? Иргэддээ хяналт тавихад л хэрэгтэй гэдэгт францын улс төр судлаач Дмитрий де Кошко итгэлтэй байна.Тэр хэлэхдээ

 

«Сонгуулийн энэ хуучин систем нь улс төрийн болон эдийн засгийн төрийн эрхийн залуур дээр байгаа хүмүүс нөлөөгөө хадгалан үлдэхэд зориулагдсан юм. Нөлөө болон нэр дэвшигчийг сонгох боломжийг хадгалах гэсэн үг юм. Үүнийг европын болон францийн системээс америкийн системд хийх нь хамаагүй амар юм» гэлээ.

Ардчилсан арга гэгчээр олигархуудын төр засгийг хадгалахад америкийн систем үйлчилдэг юм. 2000 онд бага Жорж Бушийн гэнэтийн ялалтын дараа сонгуулийн системд сэтгэл дундуур байгаа нийгмийн идэвхитэй хэсгийн сэтгэл санааг илэрхийлсэн нийтлэл түүний төрсөн мужид гарсныг санаж байна.

Энгийн америкчуудын хувьд сонгох эрх нь нэг их гол биш юм гэсэн дүгнэлт гарч байна.Америкийн ардчилалын тэр дундаа сонгуулийн загвар нь баячуудын зугаа цэнгээ юм. Харин үлдсэн хэсгүүдийнх нь хувьд зүгээр нэг гартаа далбаатай, цээж дүүрэн амлалттай хурц тод шоу л юм даа, хөөрхий...